Тунгалагийн Нямдаш эдийн засагч, багш мэргэжилтэй. Боловсролын удирлагын магистер.
Япон улсад ахлах болон их сургуулийг дүүргэж, 2009 онд эх орондоо ирж хувийн хэвшил, Японы элчин сайдын яам, ЖАЙКА зэрэг дипломат болон олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байсан.

2018 оноос эхлэн эдийн засагч Д.Жаргалсайханы эрхлэн гаргадаг улс төр, эдийн засаг, нийгмийн хараат бус сонин “Дефакто газет”-ийн Япон хувилбарыг орчуулж, редакторлаж гаргаж байна.

2019 онд Нагояа их сургуулийн боловсрол судлалын тэнхимд элсэн орж, 2022 онд боловсролын удирдлагын чиглэлээр магистерын зэрэг хамгаалсан.

2024 онд хүүхдийн эрхийн конвенцын тухай анхны зурагт ном болох “Гэр бүлээрээ унших хүүхдийн эрх” номоо хэвлүүлэн гаргасан.

2001-2004“Кокүсай кайёо” ахлах сургуульд суралцаж төгссөн.
2004-2008“Токүяма” их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр төгссөн.
2009-2012Япон-Монголын хамтарсан компанид Япон хэлний орчуулагч
2012-2013Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд Япон хэлний орчуулагч
2015-2018Монгол улсын тэгш хамруулах боловсролыг сайжруулах JICA төслийн орчуулагч, зохицуулагч
2018 оноос хойш одоог хүртэл“Дефакто газат” сонингийн Япон хэлний орчуулагч, редактор
2022 оны 3 сардЯпоны Нагояа их сургуулийн боловсрол судлалын Магистерын зэрэг хамгаалсан.
2024 онд 5 сардХүүхдийн эрхийн конвенцын тухай “Гэр бүлээрээ унших хүүхдийн эрх” анхны хүүхдийн зурагт номоо гаргасан.